Uka Tumur

Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх Зүйлүүд

Informações:

Sinopsis

Бизнесээ маркетласнаар бизнесруугаа трафик татаж эхлэнэ. Сайн маркетлаж чадвал их хэмжээний трафик татна. Жишээлбэл вэбсайтруугаа, сошиал медианууд руугаа трафик татна. Өөрөөр хэлбэл хүмүүс таны вэбсайт руу, сошиал медианууд руу чинь орох болно. Эдгээр хүмүүс таны боломжит худалдан авагчид байна гэсэн үг. Та эдгээр боломжит худалдан авагчдыгаа худалдан авагч болгож чадах уу? Болгохын тулд дараахь 4 дээр анхаараарай. 1. Хамгийн түрүүнд Бизнесээ маркетлаж эхлэхээс өмнө өөрийнхөө бизнес брэндийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл брэнд гэдэг маань зөвхөн бизнесийн нэр, лого биш таны бизнес брэндийн үнэ цэн, уриа мөн хүмүүс таны бизнестэй холбоо барихад ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ, үйлчлүүлэгч худалдан авагчид болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ, хэрхэн харагдаж байна вэ, таны бизнесийн дуу хоолой, стори, мэссэж гэх мэт зүйлүүдийг хэрхэн түгээж байгаагаас хамаарагдана. Таны бизнесийг аль ч талаас нь харсан дуу хоолойгоо нэг янзын, ижилхэн, тууштай түгээж байж жинхэнэ брэнд үүснэ. Жишээлбэл вэбсайт дээрэ